Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар сарын хоёрны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон удаагийн хэлэлцээр хийсний дүнд JP Morgan банкнаас санал ирүүлж, уг саналын дагуу хөрөнгө оруулалтын сан байгуулах бололцоо бүрдсэн байна.
Үүнтэй холбогдуулан олон улс болон дотоодын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-д өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах болон үйл ажиллагааг бодлогоор хангаж, чиглэл өгч ажиллахыг Сангийн яаманд мөн зөвшөөрчээ.
Хөрөнгө оруулалтын сан байгуулна | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.