![](/uploads/201412/news/thumb/2f139763a50f7456a56e02f2ead82f52_x3.jpg)
Эрэгтэй Үндэсний супер лигийн улирлын 11, 12 дахь тоглолтууд явагдлаа. Эхний тоглолт Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Хан талстын ирвэсүүд болон Ж.Отгондарь дасгалжуулагчтай Сентоза арслангууд багуудын хооронд өрнөсөн.
Энэ тоглолтонд аль аль багууд нь шинэ легионер төвийн тоглочдоор хүчээ зузаатгасан байлаа. “Хан талстын ирвэсүүд” багт Teeng Akol хэмээх 2 метр 11 см өндөр, Western Kentucky-н их сургуульд тоглож байсан, 25 настай залуу ирсэн бол “Сентоза арслангууд” багт Middle Tennessee-н их сургуульд тоглож байсан Torin Walker хэмээх мөн л 2 метр 10 см өндөр, 23 настай, тоглогч хүрэлцэн иржээ.
Шинээр ирсэн легионерууд ч өөрийн ур чадвараа харуулсан. Тэр дундаа “Хан талстын ирвэсүүд” багийн төвийн тоглогч Teeng Akol Монголд өмнө нь ирж байгаагүй, маш өндөр ур чадвартай гэдгээ харуулж, СТО-нд цугласан үзэгчдийг гайхашруулсан. Мөн Terrence Joyner 33 оноо, 9 оновчтой дамжуулалт, Э.Цэвэлдорж 13 оноо, 8 самбар авчээ. Харин Сентоза арслангууд багаас Chris Lawson 27 оноо, 11 самбар, О.Нямбаяр 16 оноо, 8 самбар, Б.Батзолбоо 15 оноо, 14 самбар, 5 бөмбөг таслалт, Torin Walker 14 оноо, 18 самбар авчээ. Улмаар 97-91 харьцаатай “Хан талстын ирвэсүүд” баг хожиж, улирлын хоёр дахь хожлоо авлаа.
Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Мадимос Шонхорууд” болон “Гэгээн Хангай Лидер” багуудын хооронд болсон. Энэ хоёр багийн гол тоглогчид нь залуучуудын шигшээ багт хамт тоглодог учраас нэгнийхээ тоглолтыг маш сайн мэддэг. Мөн “Лидер” багт өнгөрсөн жил “Шонхорууд”-тай тоглож байсан гурван тоглогч байгаа учраас сонирхолтой тоглолт боллоо.
Тоглолтын гуравдугаар үе өндөрлөхөд, “Гэгээн Хангай” багийнхан 15 онооны давамгайллыг үүсгэж чадаад байлаа. Тэднээс энэ тоглолтонд Jonathan Blake 30 оноо, 6 самбар авсан бол самбарын хослол болох Э.Дөлгөөн 19 оноо, 20 самбар, О.Очирбат 19 оноо, 14 самбар авчээ.
Гэсэн ч тоглолтын дөрөвдүгээр үед Т.Санчир тэргүүтэй “Мадимос Шонхорууд” баг тун гайхалтай эргэн ирэлт хийсэн. Тэднээс Т.Санчир 34 оноо, 6 самбар, Darin Mency 30 оноо, 7 самбар, 8 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, А.Гансүх 11 оноо, 8 самбар авчээ. Тоглолтын эцсийн мөч хүртэл ширүүн тэмцэлдсэний эцэст 101-97 харьцаатай Мадимос Шонхорууд баг хожиж, улирлын гурав дахь хожлоо авсанаар, Төв Ургац багийн араас нэхэж явна.
"Супер лиг"-ийг "Төв ургац" тэргүүлж байна | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.