![](/uploads/201412/news/thumb/451750c72edb671cb1ea8c3eb4dea829_x3.jpg)
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Төрийн Ерөнхий Аудитор Нгуен Хью Ван-ы урилгаар Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад тус улсад айлчлав. Энэхүү айлчлал нь Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр болж байгааг хоёр тал яриа хэлэлцээндээ онцлон тэмдэглээд Аудитын байгууллага хоорондын харилцаа өргөжин идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлжээ.
Мөн цаашид хамтын ажиллагааг байгалын ашигт малтмалын нөөц ашиглалт, дахин сэргээлт, усны нөөцийн болон хүнсний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлын чиглэлээр үргэлжүүлэх, хамтарсан аудитын үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрэглэж буй туршлагаасаа харилцан хуваалцахаар тохиролцов. Уулзалтын үеэр Ерөнхий Аудитор А.Зангад Вьетнамын Төрийн Аудитор Нгуен Хью Ван-ыг ирэх онд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа. Мөн айлчлалын үеэр А.Зангадыг БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Нгуен Ти Ким Нган хүлээн авч уулзжээ.
Ерөнхий аудитор А.Зангад Вьетнам улсад айлчлав | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.