![](/uploads/201412/news/thumb/50b4288a3ad3df3c75c17c7b2e1b5d22_x3.jpg)
АНУ-ын "Мэйжор" лигийн "Нью Иорк Ред Булл" клубээс халагдаад буй 37 настай, Франц довтлогч Терри Анри хаана очих нь тодорхойгүй байна.
Арсеналын хуучин цэрэг тэрээр "Миний ирээдүй яг одоогоор жаахан тодорхойгүй байна. Юу болохыг тун удахгүй харцгаая. Арсеналд эргэн очих уу, гэж үү? Энэ бол хүсэл. Зул сар хаяанд ирж байна. Тиймээс энэ миний зул сарын хүсэл. Энэ бол шууд болчих зүйл биш. Арсенал клубт намайг ямар их хайртайг, энэ клубын талаар намайг юу гэж боддог талаар бүгд мэднэ. Яг одоо бол энэ хүсэл гэдгээр байна даа. Би асуултаас мултрах гэж оролдож байгаа юм биш. Гэхдээ би "Ред Булл"-ыг орхих шийдвэрээ зарлаад нэг л хоног болж байна." гэжээ.
Мөн тэрээр "Би одоо ч тоглох чадвартай байгаа гэдгийг миний улирлын тоглолтуудаас харж болох байх. Би зодог тайлах талаар хараахан бодоогүй байна." хэмээжээ.
Тери Анри: Арсеналд очих уу, гэж үү? Энэ бол хүсэл | ||
Үзсэн: 1880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.