Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 9/

2013-08-09 08:15:21

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 09, Баасан гараг. Билгийн тооллын Намрын эхэн Цагаан бич сарын шинийн 3. Балжиннямтай өдөр. Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сансар. Наран өглөөний 05:47 цагт мандаж, 20:14 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   


Эерэг өдөр. Ажил болон гэрээ сайхан болгоход яг тохирсон цаг. Олон янзын өөрчлөлт эдгээр хүрээлэн буй орчныг тань сайжруулах болно. Шинэхэн бас савтай цэцэгнүүд урам зориг зэрэг нь сайжралтын амархан алхам. Хэрвээ дасгал жин хасалтыг яаралтай өөрчлөх хэрэгтэй бол хэрэгжүүлэх төлөвлөгөө тань танд эрүүл саруул тогтвортой амьдралын хэв маягийг өгч чадна. Анд найз нартаа өмнө нь дуудагдаж байснаасаа илүү олон ажилд өнөөдөр дуудагдана. Найзуудын тань нөхөрсөг харилцаа үнэхээр хөгжилтэй байна. Бүтээлч байдал тань өснө.

 

Хумх (1/20-2/18)   

Хумхынханд урьд дутуу хийж орхисон ажил гарч ирэх болно. Өдрийн дундаас эрүүл мэндтэй холбоотой асуудал болох нерв хөдлөх эсвэл хөнгөхөн бэртэл гарч болзошгүй. Архи дарс ууж гуньж гутрах хэрэггүй. Таагүй явдлаас хэрхэн салах ухаанд суралц.

 

 

Загас (2/19-3/20)

Урам зоригтой өдөр. Одоо өөрсдийн сүр жавхлан гэрэл гэгээгээ нуух цаг биш. Харин оронд нь нэр төртэйгөөр гэрэлтэн гялалз. Хүмүүст өөрийн онцгой авъяас чадвар, сэтгэл татам байдлаа харуулахыг зөвшөөр. Хөгжиж буй уран сэтгэмж тань маш олон тактик, стратегийг оргилуулан буцалгаж, энгийн мөртлөө мэргэшсэн төлөвлөгөөнүүдийн ихэнх нь нээгдэж нийлмэл болно. Авъяас чадвар тань ажлын тань хүмүүсийг бишрүүлнэ эсвэл мэргэжлийн ур чадвараа та гарган үзүүлнэ. Тэгвэл амжилт танд аяндаа ирнэ.

 

Хонь (3/21-4/19) 

Эрсдэлтэй өдөр. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Амарч алжаалаа тайлах боломжтой болно. Гэвч чөлөөт цагаа нэмэлт орлого олоход зориулах болно. Гэмтэл авах, халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Уулын цанаар хичээллэ. Романтик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Харилцаанууд таатай ба бүр үлгэрт гардаг шиг байна. Өнөөдөр харах эрхтнүүд суларч, нүдний халдварт өвчин байх бололтой.

 

Үхэр (4/20-5/20)   
Тэгш бус өдөр. Хэрэв онцгой хүнтэй харицах болон ажил дээрээ сэтгэл түгшсэн байдал өсөх хандлагатай байвал ажлын газрынхаа ойролцоох цэнгэлдэх хүрээлэнд таван хором алх. Хэрэв ингэж чадвал таны ажлын бухимдал стресс буурч тайван болж чадна. Таны хүсэж буй зүйлсийг бусад нь мэднэ гэж найдсаны хэрэггүй. Тиймээс өөрийгөө тодорхой ойлгуул. Хичээнгүй оролдлого нь танд өөрийгөө мөн өөрийн санаануудыг ажил олгогчдод худалдахад туслана.

Хамтатгах (5/21-6/21)   

Эргэн тойрон амьдрал буцалсан өдөр. Өглөө эртлэн босож бүх л аар саар ажлыг хийж дуусгах хэрэгтэй. Өнөөдөр энерги дүүрэн байж, ажил дээрээ ололт амжилт гарган тушаал дэвшин, энэ бүхэн яг л загас барьж буй мэт гарт тань орж ирнэ. Гэр бүл найз нөхөддөө нээлттэй байснаар таны шийдвэр бусдад ойлгомжтой байх болно. Ажлын хамтрагч тань тантай хайр сэтгэлийн харилцаа үүсгэхэд бэлэн байгаа хандлагийг та мэдрэнэ. Харин боломж гарвал тэднээс зайлсхийж дотоод хүнтэйгээ энэ талаар зөвлөөрэй. Тэд танд тусалж чадахгүй харин нэгэнт асуудалтай нүүр тулсан бол үүнээс гарах аргаа та өөрөө олно.

Мэлхий  (6/22-7/22)   

Урам зоригоор дүүрэн өдөр. Зөн совин уран сэтгэмж шаардсан ажил хэрэгт тань одод гялалзана. Гэхдээ логик бас практик талаас нь хандах хэрэгтэй. Ажил хэргээ боломжтой бол хойшлуул. Учир нь эдгээр чиг хандлагууд одоо ховор байна. Тиймээс үүнийгээ бүтээлчээр гаргаж энгийн ажил хэргээ өөр өдөр хийхээр үлдээ. Өнөөдөр сар үхрийн орд руу хөдөлж, бусадтай харилцах харилцаа холбоог тань гаргаж ирнэ. Хэрвээ хайрын харилцаанд тань оч дутагдаж байвал одоо л хөдөлж, гоёж гангалах цаг. Мөн танд олон нийт үйлчүүлэгч харилцагчтайгаа тохиролцох боломжийг өгнө.

 

Арслан (7/23-8/22)   

Хариуцлагатай өдөр. Ангараг гарагийн нөлөөгөөр найз нөхөд, хамтран ажиллагчид чинь таны талд байх болно. Таны шаргуу хөдөлмөрийн үр дүн сорилтыг амжилттай даван туулсныг харуулах болно. Ажлын орчинд аз таны талд байна. Карьертай холбоотой аливаа үйл явдалууд илүү онцгой байх болно. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа дараа долоо хоног хүртэл хойш нь тавь. Хувь хүний үнэ цэнээ тохиромжтой байдлаар хадгаласнаар та өөрийн байр сууриндаа шударга хандах болно.

 

Охин (8/23-9/22)   

Хувьсамтгай өдөр. Таны харилцаа нь харилцааны хэсэгтэй холбогдсон нь амьдралын энэ хэсэг тань хурдсаж магадгүйг харуулж байна. Бизнесийн яриа хэлэлцээ нэлээн удах буюу санаагаа хөрөнгө оруулагчдад ойлгуулах гээд завгүй байна. Харилцаанд тань үл ойлголцол гарах учраас хэлж ярих зүйл дээр анхааралтай байх нь чухал. Өөрийгөө бодохын оронд хамтрагчаа ч бас сонсох сайхан санаа. Үүний дүнд харилцаа сайжирч харилцан ойлголцоно. Зарим охиныхон хөдөө гарах бөгөөд нутгийн хүнтэй уулзана.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Хувь заяанд гэнэтийн эргэлт гарахыг од эрхэс анхааруулж байна. Хувийн амьдрал тань танаас өнөөдөр сонор сэрэмжээ дээд зэргээр өндөржүүлэхийг шаардана. Магадгүй энэ өдөр танд эсрэг хүйсний хүнтэй холбоотой эртнээс бодож мөрөөдөж ирсэн зүйлээ биелүүлэх боломжийг од эрхэс олгож байна. Эсвэл бүр эсрэгээрээ хайртаасаа хагацаж ч болзошгүй байна. Эрсдэл ихтэй төсөлд оролцох, эд зүйлс худалдан авах болон наймаа арилжаа хийх зэрэгт таагүй. Учир нь та их хэмжээний мөнгөний хохирол амсч магадгүй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Шинэчлэлийн өдөр. Энэ өглөө тайван эхэлнэ. Та эрч хүчээр дүүрэн байх тул хувийн төлөвлөгөө бодлогоо хэрэгжүүлж эхэл. Тусгай зорилгодоо анхаарах болон өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх зарим нэг ажлыг эхлүүлэхэд таатай үе. Эрэл хайгуул судалгаа шинжилгээ эхлүүлснээр та зөв сонголтыг олж харна.

 

Нум (11/22-12/21)   

Зугаа цэнгэлд зарцуулах мөнгө тань хэдийгээр хянаж байгаа ч бут үсрэх болно. Хүүхэд эсвэл хайртай хүн тань таныг уйтгарлуулж мэдэх юм. Бусад хүмүүс таны тухай юу гэж боддогоо хэлэх тул тайван байж тэдний юу хэлэхийг сонс. Хайртай учрахад бүх юм гайхалтай болно. Дараагийн хоёр гурван өдөр нэг зүйл гарч ирэх бөгөөд энэ бол өөрчлөлт. Төсөөлж ч байгаагүй гайхшруулж мэдэх том зүйл. Өсөлт тулааныг хайж байгаа нумынханд сонирхолтой ажлын боломж бололцоо гарч ирнэ.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 9/  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй