
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын санаачлагаар энэ сарын 1-4 өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагуудтай энэ онд хийсэн гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гүйцэтгэлийн гурвалсан гэрээ, Жаргалант сумын эрүүл мэндийн төвтэй үр дүнгийн гэрээ, Хувийн хэвшлийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангуудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулан, хагас бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна. Хуваарийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Хувийн хэвшлийн ортой 11 эмнэлгийн эрхлэгч нар гэрээний биелэлт, ажлын тайлан, олон нийтэд хүрсэн үр дүн, ололт, амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид тавих саналаа илэрхийлжээ. Мөн Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралд оролцож, зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Эрүүл мэндийн байгууллагууд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.