Шууд Chart

Амилуулах суурь тусламжийн мэдлэг олгох сургалт болов

2014-12-04 12:31:02

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Яаралтай тусламжийн төвтэй хамтран “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, багийн эмч, түргэн тусламжийн жолооч зэрэг нийт 128 хүн хамрагдаж, мэдлэгээ туршлага судалсан байна. Мөн “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Насанд хүрэгчдийн болон хүүхдийн амилуулах суурь тусламж” гэсэн сэдвээр онолын мэдлэг олгож, эмч, жолооч нарыг багаар тусламж үзүүлэх дадлага ажлыг хийлгэн, онолоор олж авсан мэдлэгийг бататгасан юм. Түргэн тусламжийн жолооч нарт дээрх сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд эмч, жолооч нарт багаар тусламж үзүүлэх чадварыг олгосноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад ач холбогдлоо өгөх сургалт боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Амилуулах суурь тусламжийн мэдлэг олгох сургалт болов  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй