Шууд Chart

Бүтээн байгуулалтын ажлын гол хүчин зүйл нь төлөвлөлт

2013-08-09 09:56:39

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  энэ онд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх оны бүтээн байгуулалтын ажлын зураг, төсвийг эрчимжүүлэх зөвлөгөөн зохион байгууллаа.
 
Зөвлөгөөнд нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон байна.Бүтээн байгуулалтын ажилд нөлөө үзүүлэх гол хүчин зүйл нь төлөвлөлт аж. Анхны зургийн даалгавар, зураг төсөв яаж хийгдэхээс эцсийн гүйцэтгэл шууд хамаардаг. Харин нийт ажлын 23,5 хувь буюу 116 нь зургийн даалгаваргүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар удааширч байгааг нийслэлийн удирдлагуудад танилцуулан, удаашралтай байгаа газруудын талаар тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүсчээ.
 
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх жилийн ажлыг төлөвлөхдөө газрын асуудал шийдвэрлэгдээгүй ажлыг төлөвлөгөөнд оруулахгүй байхыг сануулж, захиалагч байгууллагуудаас зургийн даалгавар ирээгүй, зураг төсөв байхгүй ажлуудын талаар авах арга хэмжээний санал, хариуцах байгууллагуудын уялдаа холбоог шийдвэрлэх  талаар ирэх 7 хоногийн Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж, шийдвэр гаргахыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.Мөн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн талаар нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэж, хуулийн дагуу дэмжлэг үзүүлэх журам боловсруулан ажиллах тухай үүргийг Худалдан авах ажиллагааны газарт өгсөн байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бүтээн байгуулалтын ажлын гол хүчин зүйл нь төлөвлөлт  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй