![](/uploads/201412/news/thumb/977a8ac65aa1c928229664cdba272fa6_x3.jpg)
Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос Реал Мадридын супер од Кристиано Роналдод "2013 оны Дэлхийн шилдэг мэргэн бууч"-ийн шагналыг гардуулсан байна. Кристиано Роналдогийн хувьд өнгөрсөн онд 69 гоолыг оруулсан бөгөөд үүнийхээ 10-ийг нь Португалын шигшээ багийн төлөө хийжээ.
Энэ талаараа Кристиано "Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос 2013 оны Дэлхийн шилдэг мэргэн буучийн шагналыг хүртэж хүндлэгдлээ. Бүгдэд нь баярлалаа." гэсэн байна. Тэрбээр Ла лигийн энэ улиралд 20 гоолыг оруулчихаад байгаа билээ.
Кристиано Роналдод өнгөрсөн оны мэргэн буучийн шагналыг нөхөн олгожээ | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.