![](/uploads/201412/news/thumb/a4d528d8126cc1a47268e4cc1164d7af_x3.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар, мөнгөн медальт Д.Амартүвшин нар гуравдугаар тойрогтоо хоёулаа торгуулиар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг Японы шилдэг жүдоч Харүна Асамид дийлдсэнээр үзэгчдийн суудалд шилжлээ. Гурван ч том тэмцээнээс дараалан алтан медаль хүртээд байсан олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинд барилдан Италийн бөх Элио Вердег дийлсэнгүй. Тэрээр цаг дуусахад гуравхан секунд дутуу байхад алдаа гаргаснаар ийнхүү цэвэр ялагдсан юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон эхний тойрогтоо Оросын бөх Юлия Рижоваг ялсан ч дэвжээний эзэн Шишимид дийлдэв. Харин 57 кг-ын жинд Д.Сумъяа гуравдугаар тойрогт Японы Тукаса Ёшидад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Д.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.
Токиогийн "Их дуулга"-аас Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар медаль авсангүй | ||
Үзсэн: 1393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.