Шууд Chart

“Дээлтэй монгол” өдөрлөг болов

2014-12-08 09:04:13

Турк дахь “Монголын соёл, найрамдлын нийгэмлэг”-ийн санаачлагаар Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Эзэн Чингис хааны төрсөн өдөрт зориулсан “Дээлтэй монгол” өдөрлөгийг Анкара хотод саяхан зохион байгуулав. Өдөрлөгт Монгол, Туркийн 100 гаруй оюутан залуус, иргэд оролцов.

“Дээлтэй монгол” өдөрлөгийн үеэр монгол ардын дуу, бүжиг сонирхуулан, бөх барилдаж үзүүлснээс гадна туркийн хамтлаг хөөмийлсөн нь олны сонирхлыг татав.

Ийм өдөрлөгийг жил болгон зохион байгуулдаг бөгөөд Монголчууд үндэсний дээл, малгайгаараа гоёж оролцдог юм. Өдөрлөгт ЭСЯ-ны консул Л.Энхцолмон, БНТУ-ын Сангийн сайд, Соёл, аялал жуулчлалын сайд асан др. Октай Гүнэр нар уригдан оролцож, Монгол-Туркийн өнөөгийн болон түүхэн харилцааны талаар үг хэлэв.


“Дээлтэй монгол” өдөрлөг болов  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй