Шууд Chart

Үндэсний бөхийн УАШТ-д А.Б.Серык түрүүллээ

2014-12-08 11:01:23

Монгол Улсын шилдэг начин, 1968 оны 19-20 насны үндэсний бөхийн аварга, бөхийн самбо, жүдо спортын мастер, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн бөх хэмээх Ж.Чулуун агсны алдрыг мөнхжүүлэх  Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дархан хотод болж өнгөрлөө.

Шилдэг начин Ж.Чулуун агсны  нэрэмжит энэ удаагийн улсын аваргад 168 хүчтэн зодоглож, эхний өдөр бөхчүүдийг 15 хэсэгт хуваан барилдуулснаас хэсэг тус бүрт эхний хоёр байр эзэлсэн нийт 30 бөх дараагийн шатанд шалгаран үлдсэн юм. Шигшээд шалгарсан 30 бөхөөс 2014 оны улсын аварга бөх тодорч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Бес богда бүргэд дэвжээний бөх аймгийн арслан А.Б.Серык түрүүллээ. Харин хоёрдугаар байрт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх аймгийн начин Д.Аззаяа шалгарлаа.

Ж.Чулуун агсны нэрэмжит УАШТ  Монгол Улсын алдар цуут аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудын залгамж халаа залуу бөхчүүдийг бэлтгэн тодруулах, үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн уламжлуулах, Монгол үндэсний бөхийн алдарт хүрсэн бөхчүүдийг алдаршуулах ирээдүйн хүчит бөхчүүдийн эгнээг өргөтгөх зэрэг өргөн агуулгатай болдог уламжлалт тэмцээн юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндэсний бөхийн УАШТ-д А.Б.Серык түрүүллээ   
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй