Шууд Chart

МАН-ын бүлэг хуралдаж байна

2014-12-08 12:35:05

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг.

Үүний дагуу өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдлаа. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууссан бол МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж байна. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн хурлаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцаж байгаа аж. Шинэ Засгийн газрын бүтцийн талаар болон сайд нарын талаар хэлэлцэж байгаа эсэхийг лавлахад “Нэгэнт өргөн баригдсан байгаа тул дахин хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж хэлэлцэхгүй” гэсэн юм.
 
Харин УИХ дахь бие даагч гишүүд  болох С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар томилолттой тул мэдээлэл хийсэнгүй.
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг хуралдаж байна  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй