Шууд Chart

Д.Дорлигжав: З.Энхболд надад Хууль зүйн сайд болох санал тавьсан

2014-12-08 12:54:37

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав шинэ Засгийн газарт Хууль зүйн сайдад нэр дэвшээд байгаа. Тэрээр өнөөдөр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхий прокурорын үүрэгт ажлаа Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатад албан ёсоор хүлээлгэн өгч буйгаа хэлсэн юм. 

Тэрбээр мөн "Прокурорын байгууллагыг зарим хүмүүс огт юм хийдэггүй гэх мэтээр шүүмжилдэг. Улмаар шүүх, мөрдөн байцаагч л гол ажлыг хийж байгаа мэтээр ярьдаг. Гэвч бидний хийж гүйцэтгэх ажил маш их байдаг. Ардчилсан намын дарга З.Энхболд хуулийн байгууллагын салбарт ирж ажиллах санал анх тавьсан. Тэдний зүгээс хууль зүйн салбарыг эмхэлж, цэгцлэж, зарим хууль, тогтоомжуудыг шинэчлэн, боловсруулахад хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Миний хувьд тэдний тавьсан саналыг нааштай хүлээж авсан. Үнэхээр хууль зүйн салбарт шинэчилж, сайжруулах, засах шаардлагатай олон зүйлс байгаа. Тиймээс ч энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд татгалзах шалтгаан байсангүй” гэсэн юм.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Дорлигжав: З.Энхболд надад Хууль зүйн сайд болох санал тавьсан  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй