Шууд Chart

Жүдочид Токиогийн "Их дуулга"-аас нэг ч медаль хүртсэнгүй

2014-12-08 16:48:12

Өнөөдөр өндөрлөж буй жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн "grand slam-2014" Токиод болж байна. Өнөөдөр хүнд жингийнхний медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм. Тэгвэл энэ удаагийн Токиогийн Гранд Сламаас манай цагаан өмсгөлтнүүд ганц ч медаль, шагналт байр хүртэж чадсангүй.

Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болж байгаа. 90 кг-д Д.Бат-Эрдэнэ зодоглож, эхний тойрогтоо Флиппиний Кенжи Яахатаг буулгаж авсан ч хоёрдугаар тойрогт Нидерландын Нойелд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл Олимпийн аварга Н.Түвшинбаяр болон ОУХМ Э.Энхбат нар барилдсан ч хоёулаа эхний тойрогтоо ялагдлаа. Н.Түвшинбаяр аваргын хувьд эхний тойрогтоо Их Британийн бөх Бенжамин Флэтчерт ялагдсан бол Э.Энхбат Жэжүгийн Гран прид түрүүлсэн Солонгосын Чо Гу Хамыг барсангүй.  +100 кг-д зодоглосон Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр хоёрын хувьд мөн л  эхний тойргоос цаашаа явсангүй.  Б.Тэмүүлэн эхний тойрогтоо Оросын бөх Аслан Камбаевд ялагдсан бол Ө.Дүүрэнбаяр Японы Дайки Камикаваг барсангүй. 

Эмэгтэйчүүдийн -78 кг-д М.Ууганжаргал гарч барилдсан ч эхний тойрогтоо Испанийн бөх Марта Мериног барсангүй. Тэгвэл +78 кг-д Ж.Бямбажав зодоглосон. Манай бөх эхний тойрогтоо Германы Франциска Коницыг баралгүй ялагдлаа. Ингэснээр гурав дахь өдөр барилдсан манай бүх тамирчин эхний тойрогтоо ялагдсан юм.

Токиогийн "Их дуулга"-ыг Япон 6 алттай тэргүүлж байгаа бол араас нь Солонгос, Словен, Франц тус бүр нэг алттай жагсч байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жүдочид Токиогийн "Их дуулга"-аас нэг ч медаль хүртсэнгүй  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2014-12-08 17:47
зүгээрдээ эд нарыгаа дэмжих хэрэгтэй байнга л медиал хүртэх алба биш. Тэгээд энэ хэд маань мундаг шүү дээ. сэтгэлзүй болон өөр бусад зүйлээр нь дэмжих хэрэгтэй. ялангуяа олон улсын тэмцээн зардал мөнгөөр дэмждэг байх хэрэгтэй юм даа

Бидэнтэй нэгдээрэй