Шууд Chart

Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдад томилохыг байнгын хороо дэмжлээ

2014-12-09 09:56:21

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдад томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуусан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эрүүл мэндийн салбарт яаралтай шийдвэрлэх маш олон асуудал байна гээд тухайлбал, гуравдугаар төрөх эмнэлгийн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй гэсэн юм. Харин С.Одонтуяа гишүүн Төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бодлогыг яаралтай батлуулах хэрэгтэй гэсэн саналыг хэллээ.
 
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл спортын асуудал эрүүл мэндийн салбарт шилжсэн болохоор шинээр томилогдсон сайдад ачаалал нэмэгдэх байх гэдгийг хэлсэн.
 
Ингээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдээс Г.Шийлэгдамбыг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад нэр дэвших эсэх талаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын шинэ гишүүдийг томилох талаар хэлэлцэх юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдад томилохыг байнгын хороо дэмжлээ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй