![](/uploads/201412/news/thumb/f051f21a0ddcda9ccd0815e9a92e1bcc_x3.jpg)
Италийн “Интер Милан” клуб 1946-1947 оны улирлаас хойших хамгийн муу эхлэлээ энэ улиралд тавиад байгаа юм байна. Тэд хамгийн сүүлд талбайдаа “Удинез”-ийн эсрэг тоглосон ч 2:1-ээр хожигдол хүлээснээр 17 оноотойгоор хүснэгтийн 12-т бичигдэж байгаа бол Удинез 21 оноотой болж, хүснэгтийн наймд бичигдэж эхэллээ. Харин “Миланд” эргэн ирсэн дасгалжуулагч Манчини багаа чадвартай тоглогчоор “бордохоос” өмнө ийм байдалд хүрсэнд асар бухимдалтай байна.
Энэ тоглолтын дараа “Интер”-ийн дасгалжуулагч Роберто Манчини : "Би энэ хожигдолд бухимдалтай байна. Бид одоо юу ч хийж чадахгүй л дээ. Залуус маань сайн ажиллаж байгаа. Одоо бид ханцуйгаа шамлан хийж байснаа үргэлжлүүлэх л хэрэгтэй болж байна" гэжээ.
Түүхэнд бичигдэх “Интер Милан”-ы муу эхлэл | ||
Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.