УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаад завсарласан юм. Үүний дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Яг одоо С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүд саналаа хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр юуны өмнө хамтарсан Засгийн газар байгуулах чуулганы хуралдааныг өдрийн цагаар хийж байгаад баяртай байна гэсэн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаанд согтуу ирж суусан бөгөөд энэ үеэрээ чуулганы хуралдааныг шөнө дөлөөр хийж байгааг эсэргүүцэж байна гэсэн юм.
Тэрээр мөн Оюутолгой бол Монголын баялаг гээд манай улсын баялгаас гадаадын иргэд их хэжмээний ашиг аваад татвар төлөхгүй гарч байгааг буруутгасан юм. Мөн үүнийг зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт сайн гэсэн үүднээс харах хэрэггүй. Оюутолгой ядаж Эрдэнэт үйлдвэрийн дайтай байж ард иргэдийн амьдралд үр ашгаа өгөх хэрэгтэй гэсэн юм. Тиймээс С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг дэмжихгүй байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга мөн “Таныг энэ танхимд сууж байгаа битгий хэл монголын ард түмэн дэмжихгүй байна” гэлээ. Тэрээр мөн С.Баярцогт гишүүнийг Оюутолгойн гэрээг үзэглэсэн гэдгийг бүх хүн мэднэ, гэтэл хэзээ үр ашгаа өгөх вэ гэдгийг нь та мэдэхгүй байгаа нь харамсалтай байна гэсэн юм. Үүнээс гадна Г.Уянга гишүүн “МАНАН-ийн үед Оюутолгойн гэрээг байгуулсан, дахиад МАНАН-ийн үед Оюутолгойг зарах талаар яригдаж байна” гээд Оюутолгойг зарахаас өөр гарц байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэлээ.
Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
Н.Батбаяр: Чуулганыг өдрийн цагаар хуралдуулж байгаад баяртай байна | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.