Шууд Chart

С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо

2014-12-09 11:32:46

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр болон Г.Уянга нар эсэргүүцэж буйгаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Арвин дэмжиж байна гэж хэллээ.
 
УИХ-ын гишүүн Д.Арвин Оюутолгойн асуудлыг зөвхөн С.Баяцогттой холбоотой мэтээр ярьж байгаа нь буруу гэлээ. Учир нь тухайн үед уг гэрээг МАН-ын их хурал хуралдаж байж С.Баяр болон Су.Батболд нарын олон хүмүүс оролцож байгуулсан. Ийм байтал ганцхан тухайн үед Сангийн сайд байсан С.Баярцогтыг буруутгаж байгаа нь өрөөсгөл гэсэн юм.
Үүнээс гадна С.Баярцогт гишүүнийг дансны мэдээллийн асуудлаас болоод олон гишүүд буруутгаж байгааг мөн эсэргүүцсэн юм. Энэ талаар тэрээр “Тэр дансны мэдээллээс болоод та өөрөө УИХ-аас нэрээ татаж байсан. Өөр ямар ч гишүүн ингэж сайн дураараа нэрээ татаж байгаагүй” гэлээ.
 
Ингээд С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох талаар гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 36 нь буюу 75 хувь нь дэмжсэнээр С.Баярцогт Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдлоо.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо   
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй