УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад МАН-ын гишүүн Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Энэ талаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Үүний дараа гишүүд байнгын хороо болон нэр дэвшигчээс асуулт асууж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАН-ын гишүүд “давхар дээл”-ийг эсэргүүцдэг байсан. Тэгэхээр та хэрэв сайд болвол гишүүний ажлаа өгөх үү гэсэн юм. Харин Д.Оюунхорол гишүүн “МАН-ын гишүүд анхнаасаа Засгийн газрын үндсэн чиг үүргийг яамдын сайд нар нь “давхар дээл”-тэй байж болно. Өөрөөр хэлбэл, танхимын нийт гишүүдийн 30 хувь нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэж хэлж байсан. Үүнийхээ дагуу манай нам дотроо ярилцаж байж намайг томилуулах шийдвэрийг гаргасан. Тэгэхээр би “дан дээлтэй” болж гишүүний ажлаа өгнө гэж бодохгүй байна. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-тэй сайд байна” гэсэн юм.
Харин үүний дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүн гурван удаа УИХ-д сонгогдсон туршлагатай гишүүн болохоор салбар удирдаж явж чадах байх гэж бодож байна гэсэн саналыг хэллээ.
Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
Д.Оюунхорол: Би гишүүний ажлаа өгөхгүй, “давхар дээл”-тэй сайд болно | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.