Шууд Chart

Гадаад харилцааны сайдад томилогдсон Л.Пүрэвсүрэнг “Тааламжтай бус этгээд” гэж нэрлэсэн гэв

2014-12-09 12:55:52

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. АН-аас Гадаад харилцааны сайдад Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнг нэр дэвшүүлсэн юм. Нэр дэвшигчийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан.

Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, Н.Батцэрэг, Д.Хаянхярваа нар саналаа хэллээ. Гишүүд ихэвчлэн Монгол Улсын гадаад улс дахь нэр хүндийг дээшлүүлэх асуудлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэсэн юм. Мөн манай улсад ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын орчинг сайжруулах асуудлыг яаралтай шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдыг манай улсад хорьдог гэсэн ойлголт байгаа болохоор хөрөнгө оруулалт буурч байна гэдгийг хэлсэн.
 
Үүнээс гадна өнгөрсөн намар манай улсад хийсэн хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр яригдсан гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх гол ажил нь одоо болох сайдад ирж байгаа гэдгийг мөн сануулж байлаа.
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Л.Пүрэвсүрэнг Европын холбооноос "Тааламжтай бус этгээд" гэж зарлаж байсан. Тэгэхээр одоо салбарын сайдын үүргээр Европын холбоотой харьцахаар бол сайн судлаж, бэлдэж байж очих хэрэгтэй" хэмээн санууллаа.
 
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Гадаад харилцааны сайдын нэн түрүүнд хийх ажил бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татах явдал байдаг гээд өмнөх сайд нь хөрөнгө оруулагчдыг үргээх хуулийн төсөл боловсруулж байсан гэдгийг  хэллээ. Мөн ирэх 2016 онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах хэрэгтэй гэдгийг гишүүд сануулж байсан юм. Ж.Энхбаяр гишүүн шинээр элчин сайдын яамдыг нээх асуудлыг УИХ-д оруулж ирэх хэрэггүй гээд элчин сайд болон бусад ажилчид нь мэргэжлийн байх асуудлыг анхаарахыг сануулсан юм.
 
Мөн өмнөх сайд Л.Болд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гадаад харилцааны яам гадаадад амьдарч байгаа иргэддээ их анхаарал тавьж ажиллаж ирсэн гээд энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд Л.Пүрэвсүрэнд амжилт хүссэн юм.
 
Ингээд Л.Пүрэвсүрэнг Гадаад харилцааны сайдаар томилох талаар гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 56 нь буюу 93.3 хувь нь зөвшөөрснөөр Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн боллоо.
 
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаж байна. Чуулган үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор 19 сайдын дөрвийг нь томилоод байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гадаад харилцааны сайдад томилогдсон Л.Пүрэвсүрэнг “Тааламжтай бус этгээд” гэж нэрлэсэн гэв   
Үзсэн: 2149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2016-03-09 12:32
Хувийнхаа зүгээс дахиад нэг Персона нон грата өгчье
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-09 00:12
Хонгорыг цианитаар хордуулах бодлого явуулсан Хаянхярваа тааламжтай хун гэж уу Энэ ЗГ Еренхийлегч болон Пурэвсурэн сады уед Монголын туухэнд болоогуй Олон улс тив дэлхий чанартай томоохон арга хэмжээ болох гэж байка Баяр хургэе Амжилт хусэе

Бидэнтэй нэгдээрэй