
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл болон холбогдох албаны төлөөлөгчид энэ сарын 07-ны өдөр ЭМЯ-ны харьяа ГССҮТ-д зочилж, Франц улс, хоёр улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийн үйл явцтай танилцлаа. Зочид, төлөөлөгчид төслийн хүрээнд нийлүүлсэн Францын тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар эмнэлгийн хамт олонтой санал солилцсон юм. Мөн Төрийн сайд Матиас Фэкл хэлсэн үгэндээ, “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцан хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ цаашид энэ харилцааг улам гүнзгийрүүлэх нь чухал” хэмээн онцоллоо.
БНФУ-ын Гадаад худалдаа, аялал жуулчлалын Төрийн сайд ГССҮТ-д зочиллоо | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.