Шууд Chart

НЭМҮТ-ийн Биотехнологийн үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж ажиллах боломжгүй байна

2013-08-09 13:21:06

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Тус байгууллагын ажилтан, албан хаагчиддтай уулзаж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн үйл ажиллагаа нь ямар түвшинд явж байгааг тодруулж, судалгаа шинжилгээ хийхэд хүндрэлтэй болоод ололт амжилттай байгаа асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Танилцах явцад НЭМҮТ-ийн Биотехнологийн үйлдвэрт 2012 оны наймдугаар сард захиалж ирүүлсэн тоног төхөөрөмжөөс зарим нь захиалагчийн захиалсан техникийн тодорхойлолтод таарахгүй, дутуу нийлүүлэгдсэн төдийгүй чанар, аюулгүй байдал нь хангагдаагүй учир одоог хүртэл зарим тоног төхөөрөмжөө ажлуулах боломжгүй байгааг тус байгууллагын ажилчид хэлж байлаа.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд хэлэхдээ “Биотехнологийн үйлдвэрт дутуу ирсэн тоног төхөөрөмжийн талаар санал хүсэлтээ яаралтай албан тоотоор хүргүүлж шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд дараа дараагийн шатны арга хэмжээг авч тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагаагаа хэвийн явуулах шаардлагатай гэдгийг хэлээд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно” хэмээлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

НЭМҮТ-ийн Биотехнологийн үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж ажиллах боломжгүй байна   
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй