Шууд Chart

МАХН-аас Ч.Чимидсүрэн дэд сайд болно гэв

2014-12-09 16:11:39

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж дуусна. Харин маргаашнаас эхэлж Засгийн газрын дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал яригдаж эхэлнэ.

Дэд сайдуудын хувьд сөөлжүүлсэн байдлаар томилох саналыг эрх баригчид гаргасан боловч МАН-ынхан хариуцсан яам тус бүртээ өөрийн хүнээ томилох нь зүйтэй хэмээн үзсэн юм.
 
Ямартаа ч өнөөдрөөс эхлэн намуудаас дэд сайдад нэр дэвших хүмүүсийн талаар яригдаж эхэлсэн байна. Тухайлбал, АН-аас О.Магнай, Б.Баттүвшин, М.Хүдэрбаатар, О.Эрдэнэбулган нарын нэр яригджээ. Харин МАХН энэ удаад өмнөх засгийн газрын үед байсан дэд сайдуудаа хэвээр үлдээвэл нэмэлтээр Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн дэд сайдаар оруулж ирэх аж. Хэрэв зөмнөх засгийн газарт байсан сайдуудаа өөрчлөхөөр бол тус намын Нарийн бичгийн дарга П.Ангараг, Г.Дугаржав нар дэд сайдаар томилогдох бололтой.    

Харин одоохондоо МАН-аас дэд сайдад нэр дэвших хүмүүсийн нэр яригдаж эхлээгүй байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МАХН-аас Ч.Чимидсүрэн дэд сайд болно гэв  
Үзсэн: 2103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй