Шууд Chart

Английн ханхүү Уиллиам, ахайтан Мидлтон нар NBA-гийн тоглолт үзжээ

2014-12-09 17:52:06

АНУ-д гурав хоногийн айлчлал хийж буй Английн ханхүү Уиллиам болон Кэмбрижийн ахайтан Кейт Мидлтон нар Нью-Йорк хотноо саатан NBA-гийн 2014-2015 оны шинэ улирлын "Кливлэнд", "Бруклин"-ий тоглолтыг үзэж сонирхсон байна.

Тус тоглолтын өмнө NBA-гийн "комиссар" Адам Силвер, NBA-гийн глобал төлөөлөгч Дикембе Мутомбо нартай уулзсан Ханхүү Уиллиам, түүний гэргий Кейт Мидлтон нар тоглолтын дараа NBA-гийн супер од Леброн Жэймстэй ч бас уулзсан байна.

Тоглолтын өмнө Жэймс "Энэ бол хүндлэл, маш том хүндлэл. Тэдэн шиг хүмүүсийн талаар номон дээрээс л уншиж өсдөг шүү дээ. Харин тэднийг энд ирж хамгийн сайн чаддаг зүйлийг минь харахыг хүсч байгаа гэдгийг сонсох маш том хүндлэл" хэмээн ярьсан бол багийнхаа хамтаар хожил авсан Леброн Жэймс тоглолтын дараа "Тийм ээ, тэд бидэнд аз авчирлаа. Тэд анх удаа сагсан бөмбөгийн тоглолт үзсэн нь энэ байлаа. Тэр утгаараа тэдний үзэхийг хүссэн залуу нь би байсан нь том хүндлэл боллоо" гэжээ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Английн ханхүү Уиллиам, ахайтан Мидлтон нар NBA-гийн тоглолт үзжээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй