Шууд Chart

“Шийдлийн” Засгийн газрын сайд нарыг томиллоо

2014-12-10 07:44:06

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өглөө 11:00 цагаас эхлэн 24:00 цаг хүртэл хуралдаж шинэ Засгийн газрын 18 сайдыг томилж дууслаа.

Хуралдааны дундуур УИХ-ын дарга З.Энхболд өдрийн турш нийт 18 сайдыг томилох шахуу хуваарьтай байгаа тул нэг нэр дэвшигч дээр олон гишүүн үг хэлэлгүйгээр шууд санал хурааж явъя гэсэн санал гаргаж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг гишүүдээс асуулт хариулт хэлүүлэлгүйгээр шууд санал хураасан юм. Гэвч Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын зарим гишүүд хичээл тарахаар яарч байгаа сургуулийн хүүхдүүд шиг Засгийн газрын сайд нарыг томилох асуудалд ингэж яарч болохгүй хэмээн дургуйцсэнээр гишүүдийн асуулт хариулт үргэлжлэв. 
Түүнчлэн сайд нарын ихэнх нь 90-ээс дээш хувийн саналаар сонгогдож байсан бөгөөд хамгийн их асуулттай гишүүд болох Р.Жигжид, С.Баярцогт, Г.Шийлэгдамба нар бусад сайд нараас харьцангуй бага хувийн саналаар томилогдлоо.
 
Намуудаас сонгогдсон сайд нар хичнээн хувийн санал авсныг танилцуулж байна.
 
Ардчилсан намаас томилогдсон сайд нар:
1. ЗГХЭГ-ын дарга  С.Баярцогт: 75 хувийн санал
2. Хууль зүйн сайд Д.Дорлигжав:  94.9 хувийн санал
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: 98.1 хувийн санал
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа: 91.5 хувийн санал
5. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: 96.6 хувийн санал
6. Уул уурхайн сайд Р.Жигжид: 86.4 хувийн санал
7. Эрчим хүчний сайд Д.Зоригт: 93.2 хувийн санал
8. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн:93.3 хувийн санал
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: 95 хувийн санал
 
Монгол Ардын намаас томилогдсон сайд нар:
1. Шадар сайд У.Хүрэлсүх:98.3 хувийн санал
2. Сангийн сайд  Ж.Эрдэнэбат: 93.1 хувийн санал
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд Д.Оюунхорол: 93.1 хувийн санал
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: 92.7 хувийн санал
5. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү: 98.2 хувийн санал
6. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: 96.6 хувийн санал
 
“Шударга ёс” эвслээс сонгогдсон сайд нар
1. Монгол Улсын сайд  М.Энхсайхан /МҮАН/: 94.9 хувийн санал
2. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: 93.4 хувийн санал
3. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: 88.3 хувийн санал
Нийтэлсэн: О.Энхмаа

“Шийдлийн” Засгийн газрын сайд нарыг томиллоо  
Үзсэн: 2537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй