Шууд Chart

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална

2014-12-10 11:16:16

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Удирдах хорооны гишүүд болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  

Хурлаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн талаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Улаанбаатар хот ба Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар танилцуулга хийлээ. Энэ үеэр Удирдах хорооны  гишүүд санал шүүмжлэл өрнүүлж, эдийн засгийн хөгжлийн стратегийг нийслэлийн зохих төвшний байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэхээр боллоо.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй