Шууд Chart

Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шагналаа

2014-12-10 11:26:38

Нийслэлийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйчилгээг хурдан шуурхай олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг мөрдүүлэн ажиллах чиглэлээр  хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг Олон улсын  хүний эрхийн өдрийг  тохиолдуулан  шагнав.

“Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Б.Оргодолыг, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг тус тус шагналаа.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шагналаа  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй