Шууд Chart

“Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээлээ

2014-12-10 12:40:28

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Энэхүү ойн баярыг тохиолдуулан Цагаан морин жилийн хувьсгалын уриа гэгддэг “Хонхны дуу”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ.

Төрийн соёрхол хүртээх ёслол дөнгөж сая Төрийн Есөн хөлт их цагаан тугны дэргэд боллоо. Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг тохиолдуулан хүртээж буй Төрийн шагналыг уг дууны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд гардуулан өгөв. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг гардан авсан юм. Уг арга хэмжээнд С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, "Хонхны дуу"-г хамтран дуулж олонд хүргэсэн Н.Энхбаяр нар оролцов.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу-Сосорбарамын Цогтсайханы үг, ая “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсүгэй" гэжээ.
 
“Хонхны дуу”-г анх Хонх хамтлагийн С.Цогтсайхан агсан зохиож олны хүртээл болсон юм. “Хонхны дуу” нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэн хэллээ.
 
 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээлээ   
Үзсэн: 3291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-12-11 14:17
дуу бичээд л аваад байж болох шагнал юм даа. эсвэл нэг цомог гаргаад монгол поп, монгол рок гэдэг ч юмуу нэрлээд авья байз
50.159.103.xxx [50.159.103.xxx] 2014-12-10 15:15
teneg gudamjnii duu kkk odoo duugaa sanaj gene. humuusiin dursamjaar toglood ene AN boliosoi
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-10 15:11
Гудамжны дуу биз дээ. Ер нь юуны ч дуу байсан ингээд байхдаа яадаг юм. Өнөөдөр ямар амьдарч байгаа билээ
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-10 15:11
Гудамжны дуу биз дээ. Ер нь юуны ч дуу байсан ингээд байхдаа яадаг юм. Өнөөдөр ямар амьдарч байгаа билээ
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2014-12-10 14:26
gaihaltai.. Ene temtsliig hiisen zaluuchuudiig gvnee xvndetgej bna aa.
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2014-12-10 14:00
сэтгэл буруугүй ч бас байна
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-12-10 13:56
Яагаад болохгүй гэж улаан ус уудаг байсан бидэнд Кока кола уулгаж ертөнцийн нүдийг нээсэн дуу, хувьсгалыг би үргэлж дэмжинэ.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-10 13:17
Энэ бол хийрхэл. Өөр юу ч биш
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2014-12-10 13:13
galzuural
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2014-12-10 12:54
халуун элгэн нутаг нь яахын! төрийн дуулал нь яахын!
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-12-10 12:53
Манайд үүнээс өөр сайн бүтээлүүд их бий шүү

Бидэнтэй нэгдээрэй