Шууд Chart

Зэвсэгт хүчний албан хаагчдын хороолол ашиглалтад орлоо

2014-12-10 12:52:45

Завхан аймгийн Улиастай хотод байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болж, албан хаагчид шинэхэн орон сууцны түлхүүрээ гардан авлаа.

УИХ-ын дарга З.Энхболд 2013 онд Завхан аймгийн Улиастай суманд ажиллахдаа Зэвсэгт хүчний 352 дугаар ангид зочилж, үйл ажиллагаатай танилцаж байсан. Энэ үеэр Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас томилогдон ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудал, ялангуяа орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг учраас тэд УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт гаргаж байжээ. Улмаар УИХ-ын дарга 2014 оны улсын төсөвт Улиастай суманд баригдах 24 айлын орон сууцны санхүүжилтийг тусгуулснаар өнгөрсөн онд барилгын ажил эхэлсэн байна.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 24 айлын уг орон сууцыг Барилгын цэргийн 017 дугаар ангийн инженер, ажилчид богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн. Канад технолигиор барьсан уг хороолол Зэвсэгт хүчний албан хаагчдад зориулсан анхны таун хаус хороолол бөгөөд салбартаа томоохон бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Зэвсэгт хүчний албан хаагчдын хороолол ашиглалтад орлоо  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй