Шууд Chart

Г.Шийлэгдамба өнөөдрөөс ажлаа эхлүүлжээ

2014-12-10 13:08:06

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлын эхний өдрөө яамны нийт ажилтан, албан хаагчдын уулзалтаар эхэллээ. “Шийдлийн" Засгийн газар өмнөх Засгийн газрын шинэчлэлийн бодлогын ололттой ажлуудыг цааш үргэлжлүүлэх залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ аливаа тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэрлэж ажиллана гэдгийг уулзалтын үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба онцлов. 

Мөн тэрбээр, “Манай яаманд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг цааш үргэлжлүүлэн авч явах чиг үүрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх учраас зөв менежменттэй, нэгдмэл багийг бүрдүүлнэ. Хэдийгээр би энэ салбарт ажиллаж байгаагүй ч та бүгд мэргэжлийн хүмүүс учир хамтдаа нэг баг болж, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Шийлэгдамба өнөөдрөөс ажлаа эхлүүлжээ  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй