Шууд Chart

Үндэсний бөх тайлбарлагчийн нээлттэй тэмцээн болно

2014-12-10 13:23:14

Үндэсний бөх тайлбарлагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, бөх тайлбарлагчдын авьяас, ур чадварыг олон нийтэд сурталчлах, өсвөр насны хүүхдүүдэд үндэсний бөхийн түүх соёл, ёс жаягийг таниулж бөх тайлбарлагчдын залгамж халааг төрүүлэх зорилгоор Үндэсний бөх тайлбарлагч нарын нээлттэй тэмцээнийг зарлаж байна.

Тус уралдааныг Сэлэнгэ аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачлан энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн спорт цогцолборт зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн үндэсний бөхийн холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах юм.

Бөх тайлбарлагчдын нээлттэй тэмцээн үндэсний бөхийн түүх ёс жаягийн талаарх мэдлэг, тайлбарлагчийн хоолойн өнгө, бөх тайлбарлалт, үндэсний бөхийн мэхний мэдлэгийн түвшин, шүүгчдийн бөхийн цол дуудах болон авьяас- ур чадвар гэсэн зургаан хүчин зүйлээр ялагчийг тодруулах аж.                  

Тэмцээнд оролцогчдыг 12 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагт Аймгийн ССАЖ газарт бүртгэж мандат олгон энэ сарын 17-ны 09:00 цагт техникийн зөвлөлгөөнөө хийх гэнэ. Оролцогчдыг 1-9 байр эзлүүлж, тусгай байр гурвыг тодруулан шагнаж, урамшуулах аж. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндэсний бөх тайлбарлагчийн нээлттэй тэмцээн болно  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй