Шууд Chart

Д.Оюунхорол сайдын тамгаа гардан авлаа

2014-12-10 14:04:54

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд яамны тамгыг гардуулан өглөө.

Ерөнхий сайд энэ үеэр “Олон жилийн арвин туршлагатай улс төрч энэ салбарыг удирдахаар болсонд баяртай байгаа. Аялал жуулчлалын салбар эргээд ирж байгаа тул энэ салбарынхныгаа нэгтгээд, энэ салбар алга боллоо гэж ярьдаг зарим хүмүүсийн шүүмжлэлийг давж гарахаар сайн ажиллаарай. Ирэх жил Берлинд болох “ITB”-гийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор Монгол Улс орох гэж байгаа. Энэ чиглэлээр олон ажил хийсэн” гэсэн юм.
 
Мөн тэрбээр байгаль орчныг хамгаалах ажлуудыг эдийн засгийн хөгжлөө дэмжиж, ногоон гэсэн бодлогоороо тодорхойлогдсон салбарынхаа хөгжлийг түлхэж ажиллаарай гээд Сайд болон яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Оюунхорол сайдын тамгаа гардан авлаа  
Үзсэн: 1243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй