![](/uploads/201412/news/thumb/a1bbfaacb393a01d8b85c1f1930cff1c_x3.jpg)
Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-нд "Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа", "Хонхны дуу" төрийн соёрхолт бүтээл болов", "Г.Уянга: Шударга ёс МАНАН-д төөрчихлөө", "Дэд сайдуудад угсаа залгамжилсан "Хун тайж" нарыг өргөмжлөх бололтой" зэрэг мэдээ, мэдээллийг онцлосон байна.
"Өнөөдөр сонин" энэ удаагийн дугаартаа "Нялхаст энэрэлгүй ТӨР", "Тавантолгойн ордыг чиглэсэн сонирхол", "Том оврын автобусанд дайруулсан явган зорчигч нас баржээ", "Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэртээ эмчлүүлж байна", "Төгрөгийн ханш тогтвортой байна гэж үзлээ" зэрэг онцлох сурвалжлага, ярилцлага, мэдээллүүдийг багтаажээ.
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд "Оюутолгойн гэрээнд алдаа бий гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөв", "Сайдыг тагнах үүрэгтэй юм бол дэд сайдаар яах юм", "Хор тээвэрлэгчид рүү дохиураа чиглүүлээч, хотын даргаа", ярилцах танхим буландаа "О.Сэр-Од: Н.Алтанхуягийн найзын хүүхдийг дарга болгохын тулд ажлаасаа хөөгдөх нь" зэрэг ярилцлага, тоймуудыг нийтлэжээ.
"Монголын үнэн" сониноос "Танхимын тэргүүн сайд нартаа, тамгыг нь гардуулж өглөө", "Рио тинто-гийнхон манай улсад нууц байдлаар иржээ", "Б.Батхүү: Дэлхийд газрын тосны үнэ буурсан ч манайх шатахууны үнээ буулгахгүй", "Шүүх байгууллага үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ", "Хүчингүй болсон 106 талбайд сонгон шалгаруулалт хийж эхэллээ" зэрэг мэдээ, сурвалжлагыг унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонин энэ өдрийн дугаартаа "Монголд тулгараад буй өрийн хямрал", "Авлигаас ангид сайн засаглалын сайн санаачилгуудыг нэрлэв", "Өндөр өртөгтэй мэс заслын тодорхой хувийг хөнгөлнө", "Цогт, Тарагт суманд хорио цээр тогтоожээ", "Б.Есүгэн охины амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа" зэрэг бичвэрүүд нийтлэжээ.
Сонины онцлох мэдээллийн тойм | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.