Шууд Chart

Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлнэ

2014-12-12 09:01:07

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа,  гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах боломжгүй тохиолдолд халамж асрамжийн үйлчилгээнд хамруулах  нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
 
Энэхүү арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг зэрэг хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Захирамж гарсантай холбогдуулан дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллахыг  Дүүргийн Засаг дарга нарт, асран хамгаалагчид буцаах боломжгүй хүүхдүүдийг халамж асрамжийн төвүүдэд байрлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болгожээ.

Арга хэмжээнд шаардагдах  найман сая 171 мянган төгрөгийг тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар болсон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлнэ  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй