Арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа “Намчирхалд дарлуулагчид”, “Хан-Уулын эмнэлгийн удирдлагууд эмч нарынхаа цалингийн нэмэгдлийг дур мэдэн танасан уу”, “Номын сангийн тухай хуультай болно” зэрэг мэдээ, материал болон Удирдаач Б.Лхагвасүрэнгийн “Хөгжмийг бусдаас илүүгээ батлах хэрэгсэл болгосон нь гутамшигтай” зэрэг ярилцлагыг онцолсон байна.
“Өдрийн сонин”-ны тэргүүн нүүрт “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ”, “Монгол Улсыг шударгаар шүүхийг уриалж байна”, “Боловсруулах салбарын зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.4 дахин өсчээ”, “Монгол харчууд эр хүн мөн үү” зэрэг мэдээ, сурвалжлага, нийтлэл болон УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн “Нөхцөл байдал ийм л Засгийн газар, бүтэц бүрэлдэхүүнийг бий болголоо” зэрэг ярилцлагыг онцолсон байна.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Түүхий эдийн үнэ унаад байхад шатахууны үнэ буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ”, “”Улаанчулуутад хог түүдэг хүүхдүүдийн нэрээр бизнес хийж байна” гэв”, “Парист Занабазар хийцийн Дарь эхийг худалдах гэж байна” зэрэг сурвалжлага, мэдээ болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн “Захидлын талаар намынхантай ойлголцсон” зэрэг ярилцлагыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “АНА МАНА”, “Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгаасаа өгөөж хүртэнэ”, “”Эрдэнэт” үйлдвэр бүх ажилчдаа 500 мянган төгрөгөөр шагнана”, “Бондыг бодитоор дурандая” зэрэг мэдээ, сурвалжлага болон БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгын “Цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагаар сунгах боломжтой” гэсэн гарчигтай ярилцлагыг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонин “Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарыг барьц алдуулсан баримт”, “Хүнлэг сэтгэлийн гэрэл Д.Дагвадоржоос гэрэлтэж, Д.Арвин дээр унтрав”, “Дэд сайдгүй болбол жилд хагас тэрбум төгрөг хэмнэнэ” зэрэг мэдээ, материал болон Ногоон намын дарга О.Бум-Ялагчийн “С.Баярцогтын ард олон улсын бизнесийн бүлэглэл бий” гэсэн ярилцлагыг онцолжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ингэж зөвлөв”, “Д.Дорлигжав сайд болохоосоо өмнө прокурорт томилгоо хийжээ” зэрэг мэдээ, материал болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Цэвээндоржийн “Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа, харин өвөрт нь үү ард нь уу” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Засгийн газрын мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “Ногоон дарь эх 3.457.500 еврогоор зарагдлаа”, ““Corporate Excellence” шагналыг Монголын аж ахуйн нэгж хүртлээ”, “Шийдлийн Засгийн газрын анхны хуралдаан”, “49 жил 11 сар 30 хоног” зэрэг мэдээ, материал болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн “Уламжлалт эдийн засагт шүтээд урагшаа алхахгүй нь тодорхой” гэсэн ярилцлагыг онцолжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.