Энэ сарын 10-ны өдөр Бээжин хот дахь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн театрт Монгол Улсын БХЯ-ны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын айлчлан тоглолтын нээлт боллоо.
Тус чуулгын уран бүтээлчид БНХАУ-д 1954 онд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд аялан тоглож байсан бол яг 60 жилийн дараа ийнхүү уран бүтээлээ толилуулж байгаа юм. Манай цэргийн уран бүтээлчдийн энэ удаагийн айлчлан тоглолт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Си Зиньпингийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог юм.
Тоглолтын хөтөлбөрт монгол ардын болон цэрэг, эх орны сэдэвтэй бүтээлүүдээс гадна орчин үеийн болон дэлхийн сонгодог урлагийн дээжисийг багтаасан нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, Монголын соёл, урлагийн хүрсэн түвшинг өндөр хэмжээнд сурталчлан таниулжээ. Манай уран бүтээлчид Хятадын цэргийнхний дунд хамгийн их алдаршсан дуунуудыг ч хятад хэлээр чадварлагаар дуулж сонирхуулсан нь олны талархлыг хүлээсэн байна.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Хятадад айлчлан тоглолт хийж байна | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.