Шууд Chart

“Найрсаг Улаанбаатар” нисэх буудлаас эхэлнэ

2014-12-12 11:54:22

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын уулзалт боллоо. Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Чингис хаан нисэх буудлын захиргааны төлөөлөл оролцсон байна.

Жуулчид болон аялал жуулчлалын компаниудад учирдаг хүндрэл, бэрхшээлийг арилгах, үйлчилгээг түргэн шуурхай болгох, ажилтнуудын харилцааны соёл, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын хилийн боомт дахь төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, хяналт шалгалтын чанарыг алдагдуулалгүйгээр зарим давхардлыг арилгах талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд нисэх буудлын тохижилт зохион байгуулалт сайжирч, мэргэжлийн байгууллагуудын тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хяналтын давхардлыг арилгах, ажилтнуудын харилцаа, ур чадварт тавих хэрэглэгчийн үнэлгээг бий болгох, ажилтнуудыг мэргэшүүлэх сургах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар боллоо.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Найрсаг Улаанбаатар” нисэх буудлаас эхэлнэ   
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй