“Монголын балетын хөгжил сан”, нийслэлийн ЗДТГ-тай хамтран шинэ жилийн баяраар нийслэлчүүддээ цоо шинэ “Цөмөөхэй”-г толилуулах бэлтгэл ажил явагдаж байна.
Тоглолтыг хамт олон, гэр бүлээрээ үзвэл тасалбарын үнийг 10 хувь хөнгөлж байгаа бөгөөд зохион байгуулагч “Монголын балетын хөгжил сан” тоглолт бүрээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үзүүлдэг байсан санаачлагыг зарим хувь хүн, байгууллага дэмжиж оролцохоор санал ирүүлж байгаа аж. Тухайлбал, тоглолтын зохион байгуулалтын ажилд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа “Сарнай” ХХК-ийн захирал асрамжийн газрын 20 хүүхдүүдийг “Цөмөөхэй”-гийн ертөнцөөр аялуулах юм байна. Шинэ жилийн баярын уур амьсгалыг бяцхан хүүхдүүдэд бэлэглэдэг цорын ганц бүжгэн жүжгийг нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд үзүүлж, сонирхуулах санаачлагыг дэмжиж ажиллахыг зохион байгуулагчид уриалж байна.
“Цөмөөхэй”-г асрамжийн газрын хүүхдүүдэд үзүүлнэ | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.