Шууд Chart

“Наполи” хэсгээ тэргүүлж байна

2014-12-12 17:53:09

Европа лигийн I хэсгийн зургаадугаар тойргийн тоглолтууд боллоо. Эцсийн мөчид энэ хэсэгт “Наполи”, “Янг Бойз”, “Спарта Прага” багуудын хооронд хэсгээс гарах өрсөлдөөн өрнөсөн. Зургаадугаар тойрогт гурван оноо авч чадсан хоёр баг нь хасагдах шат руу орох байлаа. Тэгвэл “Наполи” өнгөрсөн шөнө талбай дээрээ Словакийн “Слован Братислава” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авснаар 13 оноотой болж, хэсгээ тэргүүллээ.

Тоглолтын зургаа дахь минутад Мертенс гоолдож, тооны харьцааг нээсэн бол 16 дахь минутад Гамшик нэгийг нэмжээ. Улмаар 75 дахь минутад Сапата гүйцээсэн байна. Хожигдсон ““Слован Братислава” клуб ганц оноогүй хэсгийн шатаа өндөрлүүллээ.
Тэгвэл нөгөө талд Швейцарийн “Янг Бойз” клуб талбай дээрээ Чехийн “Спарта Парага” клубыг хүлээж авч, үхэх, сэхэхээ үзэн тэмцэлдлээ. Энэ тоглолтод талбайн эзэд 2:0-ээр хожсоноор хасагдах шат руу хөл тавилаа. Тоглолтын 75 дахь минутад Оаро торгуулийн цохилтоос гоол оруулж, тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад Штеффен гүйцээжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Наполи” хэсгээ тэргүүлж байна   
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй