* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Чухал өдөр. Гэр бүлийн асуудал бусад асуудлаас илүү чухал юм. Гэр бүлийн асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. Та ахмад настай хүнд машин авахад нь тусалж мөнгө цуглуул. Та гэр бүлдээ өөрийн өв уламжлалаа нэмэх хэрэгтэй. Аз эд баялаг хувь тавилангаа ялгаж аль нь таны өв уламжлалд хамааралтай болохийг мэд. Хэрэв энэ биеллээ олохгүй бол дараагаар нь сугалаанд хожих болно. Шөнийн зугаа цэнгэлд бэлдэнэ харин та уйтгартай үдэшлэг хийж болохгүй .
Хумх (1/20-2/18)
Хичээнгүй өдөр. Хэрэв та өөрийгөө бодохгүй бол олон нийтийн арга хэмжээ нь таны биеийн эрч хүчээр хязгаарлагдана. Өнөө орой үзвэр тоглолтуудыг үзэхийн тулд боломжийн энергийг олж авахыг хүснэ. Сүүлийн үеийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаатай холбогдуулан зарлагаа хянах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Зорилгодоо чиглэсэн өдөр. Эрч хүчтэй эерэг хандлагатай байх нь өнөөдрийн давуу тал байх болно. Харамсалтай нь та өөрийн энэ их урам зоригийг бусадтай хуваалцаж чадахгүй. Үнэндээ бусад хүнийг гэмтээхгүйн тулд эрч хүчээ бууруулах хэрэгтэй. Хоёр дахь төлөвлөгөөгөө боловсруулж түүнийхээ төлөө ажил. Ажил дээрх эрүүл аюулгүй байдлын талаар санаа зовоосон зүйл байвал хүн хэн асуудал үүсэхээс өмнө зохих хүнд нь мэдэгд. Эрүүл, аюулгүй ажиллах орчинг бий болгох хэсгийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах тухай шийдвэр гарга.
Хонь (3/21-4/19)
Сарын эхээр ажил өрнүүн байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Гэхдээ орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадна. Өөрийгөө хайрладаг хүмүүсийг ивээнэ. Өөрийн хүчтэй талуудыг бичиж, дотны хүмүүс хамт ажиллагсад тань таныг яагаад хайрладгийг бодож тунгаа. Өөрийн сайн талуудаа улам дээшлүүл. Гэр бүл дотныхондоо анхаарал тавь. Ахуйн асуудлуудын нэг хэсгийг өөр дээрээ үүр. Таны хань үүнийг зохих ёсоор нь үнэлнэ.
Үхэр (4/20-5/20)
Тогтуун өдөр. Өнөөдөр үхрийнхэнд нөхцөл байдлыг өөрчлөх хүсэл төрнө. Найзуудаа урих гэх мэт. Хосууд гэр бүл зохиож болзошгүй. Та хүлээцтэй байр сууринаас хандах хэрэгтэй. Хүнд байдалд уужуу ухаантайгаар ханд. Мэдээлэл авах болон болвсруулах соёлын түвшингээ дээшлүүлэх теарт очих уран сайхны үзэсгэлэн болон концерт үзэх зэрэгт таатай. Өөрийнхөө хийх алхам хэлэх үгэнд анхааралтай хандаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Баргар өдөр. Огторгуйн байдал гоонь эрчүүдийн тэвчээрийг үргэлжлүүлэн сорих ч таны мөрөөдлийг бүрхэгдүүлэх сэтгэлийн асуудалд боломж бүү олго. Та урам зоригоо нэмэгдүүлж ажилдаа цаг бага зарцуулж хайртай хүмүүстэйгээ чөлөөт цагаа илүү тааламжтай өнгөрүүл. Гэрийн эзэн илүү зай талбай шаардлагатай гэж үзвэл шинээр засвар хийж гэр орноо өргөтгө. Та амьдралаа гэгээлэг байлгахын тулд өнгөнүүдээ сольж шинэ тавилга ав. Ах эгч болон бусад хамаатнуудтайгаа уулзахдаа өөрийн юу ярьж, хэлж байгаагаа цэгнэ.
Мэлхий (6/22-7/22)
Баяр хөөртэй өдөр. Гэр орондоо өөрчлөлт хийхийг хүснэ. Бүх зүйлсийг шинэчлэхийн тулд хуучин эдлэл сонирх. Учир нь эртний эдлэл удах тусмаа үнэд ордогоос гадна гэрийг тань илүү сонин содон болгож чадна. Түүнчлэн үнэ цэнэ өндөртэй эртний эдлэл худалдаж авах нь мөнгөө хадгалах хамгийн баталгаатай бөгөөд үр ашигтай арга юм. Оройг урлагийн тоглолт драмын жүжиг үзэж өнгөрөөсөн нь дээр. Бусад хүмүүстэй хамт байх нь танд илүү хөгжилтэй санагдана. Танаас өөр сонирхолтой хэн нэгэн танд урьд өмнө гаргаж байгаагүй онцгой шийдвэр гаргах эрч хүчийг өгнө. Энэ нь сайн зүйл боловч болгоомжтой бай.
Арслан (7/23-8/22)
Бухимдуу өдөр. Энэ өдрийн энерги арслангууд та нарыг богино хэмжээний аяллаа зогсоож, энд тэнд нээгдсэн шинэ зах дэлгүүрээр явах хэрэггүй гэж байна. Амьдралдаа ямар нэгэн зүйл нэмэхэд буруудахгүй. Өнөөдөр зүгээр суух үр бүтээлтэй байж мэдэх юм. Танай ордныхон аливаа зүйлийг хэтрүүлж, сагсуурдаггүй ч, эдгээр хандлага тань далдуур гарч магадгүй байна. Гүн ухааны үзэл эсвэл сүсэг бишрэлийнхээ тухай гүнзгий судлах тусам энэ таны сэтгэлийг татах болно. Бусад орны ёс заншил, соёлыг илүү гүнзгий судлах арга замыг эрж хай. Таны энэ хүслийг үгүй хийж мэдэх хэн нэгний сөрөг яриаг сонсох хэрэггүй.
Охин (8/23-9/22)
Бүтээлч өдөр. Өнөөдрийн од эрхэсийн нөлөө нь таныг няхуур хөдлөж, өөрийнхөө бодол санаа, төлөвлөгөөгөө нууц хэвээр байлгахыг уламжлуулж байна. Бүтээлч чадвар тань дээшлэх болно. Авъяаслаг охиныхоны бүтээлч чадвар нэмэгдсэнээр ихээхэн ашиг олох болно. Та энэ өдөр дүрэм журмыг дагахыг хүсэхгүй байх. Хэрвээ та оюун ухаанаа дүрэм журамд захируулж үр дүнг нь хүлээж авч чадвал зорилгоо биелүүлж тулгарсан олон бэрхшээлийг давж чадах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Үйл явдлаар дүүрэн байна. Нар болон ангараг гариг амжилттайгаар хамтрахад таны эрч хүч нэмэгдэж, бие махбодийн үйлдэлтэй холбоотой аливаа ажлаас үр шим хүртэнэ. Олон эрчүүд ганцаараа ажилласнаар амжилтанд хүрэх ба бусдын ярианд сатаарахгүй туйлбартай алхам хийхийг илүүд үз. Суралцах болон аялах хоёр маш чухал бөгөөд таны амьдралыг өөрчлөн сайжруулах болно. Хэрэв танд эдгээр салбаруудтай холбоотой төлөвлөгөө байвал яг одоо оновчтой зүйл хийж амьдралын шинэ хаалгыг өөртөө нээ.
Хилэнц (10/23-11/21)
Онцгой сайн өдөр. Үр хүүхэддээ анхаарал халамж хэрэгтэй байгааг сана. Тэд юу төлөвлөнө түүгээр л бол. Ажил төрлөө хоёрт тавьж, гэр бүлдээ санаачилгаа хандуул. Танд үүнээс чухал зүйл байхгүй. Хэнээс хамаагүй ирсэн урилгыг уриалагхан хүлээн ав. Аль болох хүмүүсийг өөртөө тат.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Та энэ амралтын өдөр хүртэл санаачлагатай ажил хэргийн тухай бодолд автаж магадгүй. Хэрвээ та бизнесийн аялалаа эхлүүлэх гэж байгаа бол анхааруулалгүй гарсан саад хойшлолтоос болоод сэтгэлээр унаж магадгүй. Гэсэн ч аялал тань эхэлсэн тохиолдолд бүх юм өөдрөг болж найдаж байсан ашиг орлогыг тань авчрах боломжийг танд өгнө. Та гадаадаас эсвэл муж хоорондоос зочин хүлээж авахаар хүлээж байгаа бол энэ чөлөөт цагаа ухаалгаар ашиглаж ажилд тань маш их тус хүргэх зочноо байрлуулах өрөө бэлэн байгаа эсхэд анхаарал тавь.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 10/ | ||
Үзсэн: 1853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.