Үндэсний супер лигийн бямба гарагийн хоёр дахь тоглолт "Төв ургац" vs "Хан талстын ирвэсүүд"-ийн хооронд өрнөлөө.
Лигийг дөрвөн хожилтой тэргүүлж байсан Төв аймгийн "Төв ургац" баг, тоглолт бүрт хүчирхэгжиж буй "Хан Талстын Ирвэсүүд" багийн эсрэг ширүүхэн тулаан боллоо. Тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа эдгээр багийн тоглолт олон хүний анхаарлыг татаж байсан.
Энэ тоглолтонд Төв ургац багаас Holmes Junior 24 оноо, 19 самбар, Donald Boone 21 оноо, Ц.Ганболд 16 оноо, 6 самбар, Д.Мөнхтөр 10 оноо, 8 самбар, Ц.Мэргэн 9 оноо авч, 5 оновчтой дамжуулалт өгчээ. Харин тэдний чөлөөт шидэлт болон самбараас бөмбөг авалт энэ өдөр тааруухан байлаа.
Харин Хан Талстын Ирвэсүүд баг энэ өдөр тун дайчин тоглолттой байлаа. Тэднээс Terrence Joyner хожил авахыг үнэхээр их хүсч байгаа нь харагдаж, 30 оноо, 14 самбар, 6 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн. Мөн Э.Цэвэлдорж 16 оноо, 6 самбар, Д.Чадраабал 15 оноо, 7 самбар, Teeng Akol 14 оноо, 18 самбар, Э.Дорж-Арилд 10 оноо, Б.Баярбат 5 оноо авч, 4 оновчтой дамжуулалт өгчээ.
Улмаар 96:89 харьцаатай Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Хан Талстын Ирвэсүүд баг хожиж, Төв Ургац багт дээд лигийн эхний хожигдлыг нь хүлээлгэлээ. Ингэснээр Ирвэсүүд өөрсдөө гурван хожил, гурван хожигдолтой болж байна.
Бусад тоглолтуудын тойм
"Төв ургац"-ын хожлын цувралыг зогсоолоо | ||
Үзсэн: 1655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.