![](/uploads/201412/news/thumb/0aeb1f5640d17673b1d9d71f3a85ee71_x3.jpg)
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг 16-тайдаа авч асан Фернандо Торресийг өвлийн наймааны цонхоор багууд түлхэлцэх бололтой. "Челси"-гээс хоёр жилийн хугацаатай зээлээр авсан түүнийг "АС Милан клуб" энэ өвлийн наймаагаар гэрээг нь цуцлаж, хуучин багт нь буцаахад бэлэн талаарх мэдээлэл гарах болсонтой холбогдуулан "Челси"-гийн дасгалжуулагч Жозе Моуриньо дараах зүйлийг ярьжээ.
Он гараад Торрес Челсид эргэн ирэх үү, гэхэд Моуриньо "Үгүй. Тэр Милан руу хоёр улирлын хугацаатай зээлээр явсан шүү дээ. Торрес манай тоглогч. Гэхдээ тэр зээлээр явсан. Бидэнд ямар ч зай байхгүй. Аваргуудын лигт ч примьер лигт ч манай жагсаалтанд тоглогчдод гаргах ямар ч зай байхгүй. Энэ бол боломжгүй дүр зураг. Гэхдээ одоогийн байдлаар "Милан"-ы зүгээс бидэнтэй энэ боломжийн талаар холбоо барьсан ямар ч хүн байхгүй гэдгийг би хэлэх хэрэгтэй болов уу. Тиймээс магадгүй энэ мэдээлэлд үнэн зүйл байхгүй байх шиг байна" гэжээ.
Фернандо Торресийг "Ливерпүүл" клубт үнэгүй эргэн ирэх боломж байгаа талаарх мэдээлэл бас гараад байгаа юм. Челсигийн дасгалжуулагч Жозе Моуриньо Египт тоглогч Мохамед Салагийн ирээдүйн талаар мөн байр сууриа илэрхийлэхдээ "Сала бол манай тоглогч. Манай бүрэлдэхүүн дэх тоглогчдоос хэн ч хаашаа ч явахгүй" гэсэн байна.
Фернандо Торресийг багууд голж байна | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.