![](/uploads/201412/news/thumb/5f0e226bc99767cd3591c966e9896c81_x3.jpg)
Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа явагдаж дууслаа. Сугалааны үр дүнд "Манчестер Сити", "Барселона" клубууд хоёр дахь улирлаа дараалан хоорондоо хүч үзэхээр болсон. Давид Луйз "ПСЖ" клубын хамтаар "Стэмфорд бриджи"-д эргэн ирэхээр боллоо. "Челси"-гийн дасгалжуулагч Жозе Моуриньо ч "ПСЖ-тэй таарчихмаар байна" хэмээн хэлээд байсан юм.
Хасагдах шатанд үргэлж л чанга багтай таардаг "Арсенал"-ын дасгалжуулагч Арсен Венгер өнгөрсөн амралтын өдрөөр сүм рүү явж залбирна гэж байсан нь үр дүнгээ өгсөн бололтой. Учир нь тэрээр "Арсенал"-ынхаа хамтаар өөрийн хуучин баг "Монако"-той таарсан юм. Харин "Реал Мадрид" дахиад л "Шальке"-тай таарсан бол "Фаворит"-уудын нэг "Байерн Мюнхэн" Украйны "Шахтёр"-той тоглохоор боллоо. Мөн Италийн аварга "Ювентүс" Германы "Боруссиа Дортмунд"-тай, Базель Портотой тус тус учраа таарлаа.
Хасагдах шатны эхний тоглолтууд хоёрдугаар сарын 17, 18 & 24, 25-нд явагдах бол хариу тоглолтууд гуравдугаар сарын 10,11 & 17, 18-ны өдрүүдэд тус тус явагдах хуваарьтай байна.
UEFA-гийн хасагдах шатны тоглолтууд ирэх хоёрдугаар сараас эхэлнэ | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.