Шууд Chart

Эбола вируст халдвараар 18008 хүн өвчилжээ

2014-12-16 16:12:32

Дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилснөөс 6437 хүн нас баржээ. Энэ сард 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 349 нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна. Сьерро-Леон, Гвиней зэрэг улсуудад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгджээ. Харин Либерит буурч, 29 тохиолдол батлагджээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эбола вируст халдвараар 18008 хүн өвчилжээ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй