* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Хурцадмал өдөр. Тэрсүүд зан өнөөдөр тодорно. Ажлын нөхцөл байдал үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа матрынханд ажлаасаа гарч өөр ажил хайх хүсэл хүчтэйгээр төрж магад. Өөрчлөлт боломжтой авч хашир байж халагдахаасаа өмнө эхлээд ажил хай. Та нарын заримын хувьд ажил дээр чинь хувийн эрх ашгийн асуудал босч болох юм. Харин нөгөө хэсэгт нь хамт ажиллагсадтайгаа ямар нэг зөвшилцөөнд хүрэх эсвэл нийтлэг учир шалтгаан олоход хэцүү тэр байтугай боломжгүй байж ч магад.
Хумх (1/20-2/18)
Аз жаргалтай өдөр. Шаргуу байснаар үр дүнг нь хүртэх болно.Өнөөдөр ер бусын романтик өдөр учраас хайртай хосуудын хувьд бие биетэйгээ цагийг өнгөрөөх нь чухал. Энэ өдөр од эрхсийн чиг хандлага таныг сул чөлөөтэй сэлгүүцэхийг зөвшөөрөхгүй бололтой. Иймээс та өнөөдөр од эрхсээс юу хүсэж байгаагаа гуйж хүслээ шивнэ.
Загас (2/19-3/20)
Төрөл бүрийн зүйл тохиолдох өдөр. Эрч хүч өөртөө итгэлтэй байдал тань оргил өөд гарахад зоригжуулна. Тиймээс оролдоод үз. Гайхал төрүүлсэн мэдээ ирэх ба энэ нь таны өмнө нь тохиролцож байсан асуудалтай холбоотой учир та бага зэрэг ичих байх. Хэрвээ та ном судалгаа шинжилгээний материал зэргээс судалгаа хийвэл яг зөв мэдээллээ олж чадна. Гэхдээ бичиг баримт тоо зааврууд таныг тулаанд дуудаж мэдэх юм. Мөн будлиан, алдаа буруугаар ойлголцол өсөх магадлал өндөр байна.
Хонь (3/21-4/19)
Урам зоригтой өдөр. Өнөөдөр сайхан өдөр болох болно. Таны эрч хүч, аз жаргалтай байдал эргэн тойрны хүмүүст тань эерэгээр нөлөөлөх болно. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо эрч хүч урам зориг хайрла. Хайр дурлалын харилцаа таатай байна. Амьдралын энгийн зүйлст сэтгэл хангалуун байж сур. Таны эрч хүч, дур булаам байдал хүмүүсийн анхаарлыг маш их татах бөгөөд та хүссэн бүхнээ олж авах болно. Гаргасан санаачлагаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Олон нийтийн арга хэмжээ хөгжилтэй байх болно. Өнөөдөр маш олон үдэшлэг, уулзалт цуглаан болох бөгөөд та маш завгүй байх болно.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр таны ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байна. Од гарагсын нөлөөлөлөөс харахад таны хамтрагчид танд туслахгүй тул та зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Энэ өдөр хөрөнгө оруулалт хийх эсвэл томоохон худалдан авалт хийвэл алдагдалд орно. Хоол боловсруулах эрхтний архаг өвчин сэдэрч болзошгүй. Эм хэрэглэхдээ болгооомжтой бай. Элгэнд хортой өөх тостой хурц хоол хүнс бүү хэтрүүлэн хэрэглэ.
Хамтатгах (5/21-6/21)
Ашигтай өдөр. Таны найзуудыгаа ялдаг хүмүүст нөлөөлдөг байдал тань таныг ойр тойрныхондоо алдартай болгоно. Хэрвээ гуйлт тусламж дэмжлэг хэрэгтэй бол одоо л хүмүүсээс асуух цаг. Ихэнх ихрүүд хүмүүст туслах дуртай тиймээс та ямар нэгэн зүйлийг юу ч нэхэлгүйгээр дуртайяа хийдэг. Хийж буй хүмүүнлэгийн үйлс тань таныг урамшуулж, өөртөө итгэх байдлыг тань дээшлүүлэх болно. Удаан хүлээсэн захидал тань ирэх бөгөөд хайртай хүн тань урьдчилан очихоо мэдэгдэнэ. Танд боловсролын тэтгэлэг ирэх ба энэ нь өнгөрсөнд байдаг бүхнээ зориулан ажилласны тань шагнал юм.
Мэлхий (6/22-7/22)
Эрүүл мэндэд таагүй өдөр. Олон хүн цугласан болон олон нийтийн газраар явах хэрэггүй. Гэмтэж бэртэх магадлалтай байна. Өнөөдөр таны эрүүл мэнд аюулын сүүдэр дор байх тул туйлын анхаарал болгоомжтой байх нь чухал. Тайван бус байдал тань асуудал болж мэднэ. Төвлөрнө гэдэг тулаантай адил та оюун ухаанаа идэвхтэй хөгжилтэй байлгаснаар ажилд саад болдог зүйлсээс хол байна. Сэтгэл хөдөлгөм бизнесийн санал гарч ирэх ч хөдөлж эхлэхээсээ өмнө хэр их эрдсэл авч бопохыг эхлээд шалгах нь чухал юм.
Арслан (7/23-8/22)
Ид шидийн мэт өдөр. Дарга удирдлагадаа хүсэлт гаргах эсвэл төрийн болон олон нийтийн байгууллагад хандахад тааламжгүй. Танихгүй хүмүүстэй ам мурийх, гал түймэр гарах, сэтгэл санаа тавгүйтэх гэх мэт асуудал үүсч болзошгүй. Хайр дурлалын болон адал явдлаас хол бай. Энэ бүхний эцэст та урам хугарч, эрч хүчгүй болох магадлалтай.
Охин (8/23-9/22)
Болгоомжлох өдөр. Өнөөдөр охиныхон янз бүрийн спортын үйл ажиллагаанд хамрагдана. Хэрвээ та үнэхээр хамгийн сайнаар хийвэл таныг шагнал хүлээж байна. Залуучууд хичээл хийх зуураа хөгжим сонсох нь урам зоригыг чинь өдөөхөөс илүүтэйгээр анхаарлыг чинь сарниулна. Хэрвээ та үнэхээр тухайн зүйлийг сурмаар байгаа бол чимээгүй амар амгалан газар очоод анхаарлаа төвлөрүүлэн суугаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр хувийн амьдрал дээсэн дөрөөн дээр байна. Эрх чөлөөтэй байх гэсэн хүсэл тэмүүлэл хайртай хүнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрахад хүргэх бололтой. Энэ байдал ойрын хамаатнуудын хооронд ч үүсч болзошгүй. Амьдралын эрч хүч аажмаар буурах хандлагатай байна. Энэ бүхнээс үүдэн өнөөдөр таны санасан бүхэн бүтэлгүйтэж, улмаар эргээд таны эсрэг чиглэж магадгүй. Энэ өдөр томоохон шийдвэр гаргахаас татгалз. Эс бөгөөс та хайртай хүнтэйгээ харьцаагаа бүрмөсөн цэглэж болзошгүй байна.
Хилэнц (10/23-11/21)
Маргаантай өдөр. Өнөөдөр тийм ч амар байхгүй бололтой. Тиймээс тайван, хүлээцтэй байхыг хичээгээрэй. Та баяр баясгалантай байвал уйтгар гуниг юу ч биш. Энэ удаад өрсөлдөгчдөдөө буулт хийх нь ухаалаг алхам байх болно. Ганц бие хилэнцийнхэнд шинэ дурлал тийм ч бүтэмжтэй биш байх хэдий ч сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд таны хүсэл биелэх өдөр ирэх болно.
Нум (11/22-12/21)
Тогтмол биш өдөр. Амьдрахын тулд зөвлөгөө ав. Тэвчээртэй бай учир нь уур уцаартай байдал тань их ядаргаатай байна. Бүлгийн ажилчдын уулзалтанд маргалдаан зөрөлдөөн болно гэдэгт бэлэн бай. Хажууд байгаа хүн бүхэн тань өөрсдийн онол үзэл бодлоо гарган өрсөлдөх болно. Ашгийн төлөө бус байгууллагад мөнгөө цуглуулж байгаа нумынхан хүссэндээ хүрэх ч найзуудын тань дунд ч маргаан хэлэлцүүлэг болж сэтгэл тань зовох болно. Гэртээ ганцаараа шөнийг өнгөрүүлж стрессд хүргэж байсан бүх юмнаас хол байх хэрэгтэй.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 12/ | ||
Үзсэн: 1765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.