Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дэд сайд нарыг томилохоор болжээ. “Шийдлийн” гэх тодотголтой хамтарсан Засгийн газар УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллахаар болж өчигдөр ээлжит хуралдаанаараа 15 яам, 26 хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагтай ажиллах бүтцээ эцэслэн баталсан юм.
Намууд өнгөрсөн хугацаанд дэд сайдад томилох гишүүдээ тодруулахаар багагүй ярилцсан. Ямартаа ч ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдад намын гишүүн М.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр тогтжээ. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл мөн өчигдөр орой хуралдсан бөгөөд намаасаа гурван хүнийг дэд сайдад томилуулахаар санал хүргүүлсэн байна. Тодруулбал, Б.Тулгыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдад, Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг оруулах санал гаргасан бол Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцжээ.
Харин АН болон МАН-аас дэд сайдад томилогдох хүмүүсийн нэр хараахан эцсийн байдлаар гараагүй байгаа бөгөөд өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны өмнө хуралдах АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэд сайдын нэрс эцэслэн гарах юм.
Өнөөдөр дэд сайд нарыг томилно | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.