Шууд Chart

Ичиножёо А.Ичинноров 10 кг хасахад хүрчээ

2014-12-17 15:57:37

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд цөөн башёд үнэмлэхүй амжилт үзүүлэн "секивакэ" цол хүртчихээд буй  Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо жингээ хасахаар хичээж байна. Түүнийг сүмогийн мэргэжилтнүүд болон багш Минато ояката нь жингээ тодорхой хэмжээгээр хасах шаардлагатайг хэлсэн байна. Учир нь Ичиножёо жингээ хасч хурдаа  нэмэхгүй бол барилдааны амжилт буурч магадгүй гэнэ.

Одоогоор Ичиножёогийн жин 199 кг-д хүрчихээд байгаа. Харин ойрын хугацаанд түүнд тавигдаж буй шаардлага бол жингээ 185-190 кг болгож ойролцоогоор 10 орчим кг-аар хасах гэнэ. Тиймээс Ичиножёо их гүйж, бэлтгэлээ ч улам чанаржуулж эхэлсэн байна. Японы хэвлэлээр Ичиножёо өрсөлдөгчтэйгээ бус өөртэйгээ, тодруулбал, өөрийнхөө жинтэй “барилдаж” байна хэмээн онцлон бичих болжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ичиножёо А.Ичинноров 10 кг хасахад хүрчээ   
Үзсэн: 2658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-17 17:27
hakuho shg pormtoi l bolchihwol
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-12-17 16:39
arai nuser baina lee buur 180 aas doosh bolgoh heregtei. hurd saijirna. eruul mended ni ch heregtei. hicheegeerei Buduun mongol duu mine.
14.192.208.xxx [14.192.208.xxx] 2014-12-17 16:16
uuh murguldvvldeg sportiig sumo gene

Бидэнтэй нэгдээрэй