Шууд Chart

АН дэд сайд нараа сонголоо

2014-12-17 16:34:06

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулжээ. Ингэхдээ шинээр дэд сайд сонгоогүй бөгөөд хуучин хүмүүсээ улираан томилуулахаар болсон байна. Тухайлбал, Сангийн дэд сайдаар С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр,  Барилга хот байгуулалтын дэд сайдаар Д.Байгальмаа, Зам тээврийн сайдаар Х.Ержан нарыг улираан томилуулах санал гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар АН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн хэдий ч шийдвэр гаргаагүй байна.

Ийнхүү УИХ дахь намууд дэд сайд нарын нэрсээ тодруулсан тул одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дэд сайд нарын асуудлыг хэлэлцэх юм. 

Нийтэлсэн: О.Энхмаа

АН дэд сайд нараа сонголоо  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй