![](/uploads/201308/news/thumb/b59cd1d35f4fb47baec16e9d954ea0d1_x3.jpg)
Өнөөдөр буюу Даваа гарагт Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08.00 цагт Хангарьд ордонд эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулахаар болсон байна.
Мөн нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар төвийн 6 дүүрэгт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэх юм байна.

Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.